| | USD/MNT 0₮

ӨНӨӨДРИЙН ЧУУЛГАНААР Н.НОМТОЙБАЯРЫН АСУУДЛЫГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭНЭ

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар нам бус болоод байгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг намын бүлгийн 64 гишүүн хаалттай хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн. Харин Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм.

Харин өчигдөр МАН-ын Хяналтын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан байгаа юм.

Өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлыг хаалттай хэлэлцэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.