| | USD/MNT 0₮

ШУУД ҮЗЭХ: МОНГОЛД КОРОНАВИРҮСИЙГ СУДЛАХ ЧАДАМЖТАЙ АЖИЛЛАДАГГҮЙ ЛАБОРАТОРИ БИЙ

Коронавирүс буюу шинэ төрлийн титэмт вирүсийн халдвартай холбоотойгоор манай улс өндөр эрсдэлтэй улсад тооцогдох болсон талаар Засгийн газраас мэдээлсэн. Учир нь манай улстай хил залгаа оршдог улс мужуудад коронавирүсийн халдвар бүртгэгдсээр байгаа юм. Коронавирүсийн аюул хаалга тогшиж эхэлсэн энэ үед бүхэл бүтэн нэг улс өвчин үүсгэгч вирүсийг судлах чадамжгүй байгаа талаар ард иргэд шүүмжилж эхэлсэн. Хэдийгээр Япон улсаас хамтын ажиллагааныхаа хүрээнд 200 оношлуурыг авчирсан бол оношлогоонд хамруулах хүний тоо хязгаартай, нэг оношлуураар нэг л хүнийг үзэх боломжтой хэмээн ЭМЯ-наас мэдээлсэн. Гэтэл өнөөдөр манай улсад дэлхийд тархаж болзошгүй бүхий л вирүсийг генетикийн дарааллаар судлах, оношлох чадамжтай бүхэл бүтэн лаборатори байгаа ч хэн ч ашиглах талаар хөндсөнгүй. Иймд бид энэ талаар хөндөн сурвалжиллаа.

Өнөөдрийн 17 цагийн байдлаар нийт 6098 хүн өвчилж, 132 хүн нас бараад байгаа талаар ЭМЯ болон ДЭМБ-аас мэдээлсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр Сингапур, Тайландын вант улс, Зааны Ясан Эрэг улс, Япон, БНСУ, Непал, АНУ, Австрали, Камбожи, Шри-Ланка, Франц, Вьетнам, Малайз, Канад, ХБНГУ-д халдвар илэрсэн байна. Энэ мэдээлэл яг одоо Монголчуудыг айдаст автуулаад байгаа юм. Бид энэхүү вирүсийн талаар судлах явцад нэгэн сонирхолтой мэдээлэл олдсон нь Монголд Коронавирүсийг судлах боломжтой байсан талаарх мэдээлэл юм. Тухайлбал, Дэлхийн Анагаахын шинжлэх ухаантай хөл нийлсэн "Цөм лаборатори" гээчийг 2015 онд байгуулж байсан ч өдийг хүртэл ажиллагаагүй байгаа нь олон нийтийн сонирхлыг татаж байгаа юм.

Тухайлбал, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг судалгааны их сургууль болгох зорилтын хүрээнд тухайн үеийн  БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын үед буюу 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр “Цөм лаборатори”-ийг байгуулж байжээ.

Цөм лаборатори нь эсийн өсгөвөр, молекул биологи, генийн анализ, уургийн болон химийн анализ, эмгэг судлал, амьд эсийн дүрслэл, туршилтын амьтны лабораториос бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, Генийн дэс дарааллыг уншигч системээр яг одоо дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирүс төдийгүй шинээр үүсэх магадлалтай вирүсийн генетикийн дарааллыг тогтоох чадвартай байсан юм. Тодруулбал, Монголдоо уг вирүсийн оношлох лабортортой гэсэн үг юм.

Тус лабораторийг БСШУЯ болон АШУҮИС-ийн 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд Америк, Япон, Герман, Хятад, Солонгос зэрэг анагаахын шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнуудын орчин үеийн технологиор тоноглогдсон гэдгийг тухайн үед албаныхан хэлж байсан.

Энэ технологи нь өвчний эмгэг жамыг тайлбарлах, урьдчилан сэргийлэх, эмчилгээний шинэ арга боловсруулах болон шинэ эмийн үйлдлийг судлах боломжийг олгох гэнэ.

Гэтэл энэ лабораторийн үйл ажиллагааны зардлыг 2018 оноос зогсоосон юм байна.

Биднийг очиход АШУҮИС-ийн Цөм лабораторийн мэргэжилтэн, биологийн ухааны доктор Б.Галиндэв болон харуул, үйлчлэгч гэсэн гуравхан хүн байсан бөгөөд лаборатори огт ажиллаагүй байдалтай байсан юм. тус лабораторийн эрхлэгч болох АУ-ны доктор Содномцогт ажлын байран дээрээ байсангүй тул бид утсаар холбогдож тодруулгыг авсан юм.

ШУУД ҮЗЭХ:

ШУУД ҮЗЭХ: МОНГОЛД КОРОНАВИРҮСИЙГ СУДЛАХ ЧАДАМЖТАЙ АЖИЛЛАДАГГҮЙ ЛАБОРАТОРИ БИЙ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.