| | USD/MNT 0₮

ХААН банк:Иргэн Г.Ган-Очирын дансанд 9,9 их наяд төгрөгийн гүйлгээ хийх ямар ч боломжгүй

Иргэн Г.Ган-Очир болон У.Цогтбаяр нар өчигдөр цахим хуудсанд дансанд нь их хэмжээний мөнгө шилжүүлсэн талаар дансны хуулга харуулж мэдээлэл хийсэн. Тодруулбал, иргэн Г.Ган-Очирын дансанд хотын дарга 9,9 их наяд төгрөг өгсөн гэх мэдээллийг олонд дэлгэсэн. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан ХААН банк болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар дараах тайлбарыг хийлээ. 

Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа "Хаан банк Монгол Улсын хууль тогтоомжийг чанд баримтлан ажилладаг. Өчигдөр иргэн Г.Ган-Очирын нийгмийн сүлжээнд хийсэн мэдээлэлтэй холбоотой тайлбар өгөх нь зүйтэй. Бид аливаа хууль бус үйл ажиллагааг дэмждэггүй. Банк нь хууль тогтоомжийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудаас ирсэн тухайлсан харилцагчийн дансанд хөдөлгөөн хязгаарлах барилт гүйлгээ хийгдсэн байгаа. Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр системийн боломжит оронгоор тооцож хийсэн. Хасах дүнтэй үлдэгдэл дансанд харагдаж байгаа нь тийм хэмжээний мөнгө тухайн иргэний дансанд байгаа гэсэн үг биш. Банкны системийн боломжит дээд оронгоор хязгаарласан.

Хэрэв та бүхэн лайв дээр гарсан мөнгөн дүнгийн мэдээллийг харсан бол хасах тэмдэглэгээтэй байгаа. Хаан банк 2.7 сая хэрэглэгчтэй. Эдгээр харилцагчийн нууцлалыг хамгаалж, харилцагчийн мэдээллийг өөрөөс нь зөвшөөрөл авахгүйгээр ярих боломжгүй. Тухайн лайв мэдээлэлтэй холбоотой зайлшгүй тайлбар мэдээллийг хийж байна. Банкны систем дээр гүйлгээний мэдээлэл устаж огт алга болдоггүй шалгах эрхтэй хүмүүс энэ асуудлыг шалгах байх.Хаан банкны нийт актив хөрөнгө 13.4 их наяд төгрөг. Тиймээс дээрх бичлэгт гарсан шиг дүнгээр нэг харилцагчийн дансанд гүйлгээ оролцох боломжгүй" гэлээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Иргэн Г.Ган-Очир, жүжигчин У.Цогтбаяр хоёр надтай холбоотой худал мэдээлэл гаргасан тул тайлбар хийж байна. Би Г.Ган-Очиртой огт уулзаж утсаар холбогдож байгаагүй, танихгүй. НӨАТ-ын буцаан олголт НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас их хэмжээний мөнгө хувьдаа завшсан авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Надад Лхагва нэртэй туслах байхгүй. Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй" гэв. 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.