| | USD/MNT 0₮

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 1052 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР 108,123 ТОНН НҮҮРС ГАРГАЖ ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

Эрдэнэс Тавантолгой ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2022.12.07-ны өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс тээвэрлэлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан  хамгийн өндөр  түүхэн дээд үзүүлэлт юм.  Компанийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт гарган ажилласан нийт уурхайчид, тээвэрчиддээ талархал дэвшүүлье.

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.