| | USD/MNT 0₮

17.00 ЦАГИЙН БАЙДЛААР КОРОНАВИРҮСИЙН ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ИРГЭДИЙН ТОО 6098-Д ХҮРЧЭЭ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хурлаар эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажлын хэсгийнхэнд тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.

Дашрамд дуулгахад өнөөдөр 17.00 цагийн байдлаар Коронавирүсийн халдвараар 132 хүн нас барж, 6098 хүн халдвараар өвчилсөн байна. Харин эдгэсэн хүний тоо 110-д хүрчээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.