| | USD/MNT 0₮

Өнөөдөр Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн 30 ажилтныг цомхтгол нэрээр ажлаас нь халжээ

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хууль хяналтын байгууллагын мөрдөн байцаагчид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д очиж ажиллаж байгаа. Өнөөдөр гэхэд Тавантолгойг Засгийн газар хяналтандаа авч,  зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон. Мөн оройхон Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан багийнхан нисдэг тэргээр Тавантолгойд очжээ. Тэгвэл Засгийн газраас авч байгаа байгаа арга хэмжээний дагуу өнөөдөр гэхэд тус компанийн мэргэжилтэн гэх 30 хүнийг цомхтгол нэрээр ажлаас нь чөлөөлжээ. Ингэхдээ хоёр сарын тэтгэмж өгсөн талаар эх сурвалж хэлэв. 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.