| | USD/MNT 0₮

Б.Заяабал: Банкны дансны гүйлгээнээс татвар авна гэдэг нь ташаа мэдээлэл

Цахим орчинд хувь хүниий орлогын албан татвар тухай хууль хэрэгжсэнээр данснаас их хэмжээний мөнгөн гүйлгээ гарахад 10-15 хувийн татвар авна гэх ташаа мэдээллүүд гарсан. Тэгвэл уг асуудал болон 2023 оноос эхлэн мөрдөгдөж эхлэх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, тус газрын дарга Б.Заяабал "2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1300 хүнд хамаарна. Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй. Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. Мөн банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл" гэлээ.

Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.