| | USD/MNT 0₮

ЖИЛИЙН ӨМНӨХ ЭЛ ӨДӨР УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛЖ БАЙЖЭЭ

Өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар  Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байжээ.

Өнгөрсөн жил М.Энхболд даргыг огцруулахаар УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн байдаг. 

Чуулган дээр санал хураалтад 65 гишүүн оролцож, 43 гишүүн буюу 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан байсны нэг жилийн ой өнөөдөр тохиож байна.

Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй таван гишүүн УИХ-ын даргыг огцруулсан.

Тэд “УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн. Учир нь, 26 гишүүн нэгдэж, ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан ч хуралдуулаагүй. Дээр нь 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол явуулаагүй. Түүхэндээ анх удаа УИХ-ын дарга өөрөө хуралдаанаа орхин гарсан. Чуулганыг өөрөө бойкотлосон. Тиймээс энэ хүн УИХ-ыг удирдах ёс зүйн чадамжгүй. Үндсэн хууль зөрчсөн. Бид огцортол нь чуулганы хуралдаанд суухгүй. Чуулганы танхимд ч тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсээр байгаад албан тушаалаас нь буулгасан байдаг юм.

Өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.