| | USD/MNT 0₮

УИХ-ын дарга Г.Занданшатараар крандуулсан ҮСХ-ны дарга Б.Батдаваа Монголбанкийг удирдана

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдавааг Монголнбанкны ерөнхийлөгчөөр томилно гэсэн мэдээлэл гарсан. Тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ажлаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэлжээ. Дарга Б.Батдаваагийн хувьд  Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сард ҮСХ-ны даргаар томилж байсан. Тодруулбал, Тус хороо нь УИХ-ын харьяа учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын чуулганаар томилдог зохицуулалттай. Тэрбээр дарга байсан А.Ариунзаяагаас тамга тэмдгээ гардаж авч байсан. Ийнхүү бүтэн нэг жил Статистикийн хороог удирдаад буцаад Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдох тохироогоо хийжээ. Статистикийн хороо нь УИХ-ын харьяа байгууллага учраас УИХ-ын дарга өөрийн хүнээ "томилдог" гэсэн албан мэдээлэл бий.  Тэгвэл даргаар крандуулсан Б.Батдаваа албан тушаал ахиж Монголбанкийг удирдахаар болжээ. Гэхдээ түүнтэй холбоотой таагүй нэг мэдээлэл бий. Тодруулбал, Б.Батдаваа нь авлигын хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа юм байна. 

Боловсрол, мэргэжил нь 

  • 2002-2007  Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр
  • 2011-2012 Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр
  • 2019 оны 9-р сар Chartered Financial Analyst (CFA) Charterholder

Ажлын туршлага нь 

  • 2007-2008 он  Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
  • 2008-2011 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
  • 2011-2013 он Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер
  • 2013-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер
  • 2016-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал
  • 2016-2017 он Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал
  • 2019 онд Монголбанк, Зах зээлийн газрын захирлаар ажиллаж байсан 
  •  
Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.