| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Чингис бондын 136 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа

Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкнаас авсан бондуудын өр дарагдаж төлөгдөж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өчигдөр Ерөнхий сайд Сангийн яамнаас мэдээлэл хүргэх байсан ч үүссэн нөхцөл байдлаас болж хойшилсон. Энэ мэдээлэл чухал мэдээлэл байгаа юм. Одоогоос 10 жилийн өмнө Засгийн газар 90 оноос хойш анх удаа Засгийн газрын кодтой бонд арилжаалж эхэлсэн байдаг. 2012 оноос эхэлж гадаад зээлийн цоо шинэ хуудас нээгдсэн. Цорын ганц Чингис бондын 136 сая ам.долларын өрийг тэглэж бүрэн барагдууллаа. Засгийн газрын хувьд олон улсын хөрөнгийн зах зээл дээр бүх хүүтэй нь хамт төлж байгаа тохиолдол болж байна. Засгийн газар ч үүргээ ягштал сайн биелүүллээ. Оюун-Эрдэнийн Засгийн газар гадаад өрөө цаг тухайд нь төлж байгаа" гэв. 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.