| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ ахмад настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Уг хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэхээр тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн нэмэгдэлд жилд 552,7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжилт шаардлагатай юм байна.
Энэ талаар С.Эрдэнэ дарга “Хуулийн гол зорилго нь бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх. Юмны үнэ өдрөөс өдөрт өсч байна. Ийм нөхцөл байдалд ахмадууд хэр удаан амьдрах билээ дээ.
Бид нар санал авах гээд Засгийн газарт хуулиа хүргүүлсэн байгаа. 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Хэрвээ санал өгөхгүй бол энэ хуулийг УИХ-д шууд өргөн барих эрх нь надад бий” гэв.