| | USD/MNT 0₮

Маргаашнаас хүйтний эрч чангарч, ЦАСААР ШУУРНА

Маргаашнаас буюу 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хүйтний эрч чангарч, цасаар шуурна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурах аж.

Салхи 30-нд нутгийн зарим газраар, 31,01-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 30-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

 

Маргаашнаас хүйтний эрч чангарч, ЦАСААР ШУУРНА
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.