| | USD/MNT 0₮

Ё.БААТАРБИЛЭГ:БАГШ НАРЫН ЦАЛИН, НЭМЭГДЭЛ УРАМШУУЛЛЫГ БҮТЭН ОЛГОНО

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцэв.

Харин хичээл сургалтын үйл ажиллагааг түр завсарлуулах хугацаанд нэвтрүүлэх теле хичээлтэй холбоотой асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана. Мөн таван долоо хоногийн турш Бямба гарагт хичээл нөхөж орно. Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлнэ. Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон тул зарим ухрааж үзэх боломжгүй телевиз байсан ч хичээлүүдийг бол үзэх боломжтой. Хөл хориог тогтоосон хугацаанд багш нар заавал сургууль дээрээ очих шаардлагагүй бөгөөд байгаа газраасаа сурагчидтайгаа холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, ажилласан цагаа тооцуулах юм. Энэ хугацаанд багш нарын цалинг, нэмэгдэл урамшуулалтай нь бүтэн олгоно. Харин илүү цаг тооцохгүй" гэлээ.

Мөн хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй, хугацаандаа амраана гэдгийг салбарын сайд нь онцоллоо.

Хөл хориог тогтоосон хугацаанд багш нар заавал сургууль дээрээ очих шаардлагагүй бөгөөд байгаа газраасаа сурагчидтайгаа холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, ажилласан цагаа тооцуулах юм. Энэ хугацаанд багш нарын цалинг, нэмэгдэл урамшуулалтай нь бүтэн олгоно. Харин илүү цаг тооцохгүй
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.