| | USD/MNT 0₮
Засгийн газраас 11 Элчин сайдад нэр дэвшигчийг дэмжиж, Ерөнхийлөгчидтэй зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа юм. Уг асуудлаар хоёр хоногийн өмнө МАН-ын бүлэг хуралдаж, есөн Элчин сайдыг дэмжжээ. Харин хоёр Элчин сайдыг дэмжээгүй байна. Тодруулбал, БНЭУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаярыг өндөр буюу 66 настай гэж үзэн дэмжихээс татгалзсан бол БНСУ-д Элчин сайдаар нэр дэмжигдээд байсан Ц.Өнөрзаяаг дипломат албанд ажиллаж байгаагүй гэсэн шалтгаанаар нэрийг нь дэвшүүлэхээс татгалзжээ.
Уг нь Ц.Өнөрзаяагийн хувьд БНСУ-ын нэгэн их сургуульд багшилж байгаа бөгөөд Солонгос Монгол хоёрын хооронд олон ажлын эхлэлийг тавьж гүүр нь болсон хэмээн ойр тойрныхон нь ярьдаг юм билээ.
Академич, МУИС-ийн Эмерит профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл багш Ц.Өнөрзаяа шавийнхаа талаар ингэж бичжээ.
Тэрбээр “Гадаад хэргийн яаманд ажилладаг хэдхэн хүний дотроос заавал Элчин сайд тодрох ёстой гэж явцуурхах юм бол гадаад дотоодын олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн энэ олон мэргэжилтнүүдийг хэтэрхий гадуурхсан болно.
Яаманд ажиллаж байгаагүй ч гэсэн эх орноо төлөөлөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан төгсөгчид МУИС-ийн Хууль Зүйн Сургуулиас нэг бус гарч байсныг би сайн мэднэ. Тухайлбал, ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Л.Хангай лав л ажиллаж байсан.
Ц.Өнөрзаяа нь МУИС-ийн Хуульзүйн Сургуульд суралцаж байгаад БНСУ-ын Хандонгийн Их Сургуульд шилжиж Олон улсын эрх зүйч, Сөүлийн Үндэсний Их Сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгсч МУИС-тай шууд харилцаатай Күүкмин Их Сургуульд сүүлийн 3 жил багшилж байна.
Ингэхээр БНСУ-ын ард түмний түүх, хэл, соёл, аж төрөх ёс, хөгжил цэцэглэлт, манай хоёр орны хамтын ажиллагааны тухай өргөн мэдлэгтэй Ц.Өнөрзаяагаас өөр хүмүүнийг олоход туйлын бэрх. Солонгосчууд Ц.Өнөрзаяаг 2016 онд “Сөүл хотын хүндэт иргэн” болгосон нь том хүндлэл.
Тэрбээр БНСУ-д амьдарч буй Монголчуудаа ч маш сайн мэднэ. Тэдэнд хуульзүйн туслалцаа үзүүлэн Монголчуудыхаа төлөө ажилласаар ирсэн хүн. Миний шавь Ц.Өнөрзаяа бол хүүхэд нэг бүрийн 30 сая воны өртөгтэй мэс заслыг зүрхний өвчтэй 200 хол давсан хүүхдүүдэд хийлгэж эдгээсэн буянт үйлсийн улаач юм.
Монголчууд бидний дунд эх орноо гадаадад нэр төртэй төлөөлж чадах хөвгүүд охид цөөнгүй байдгийн нэг нь яахын аргагүй Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын ач охин, өндөр ёс суртахуун, эх оронч зан чанар генд нь удамшсан Ц.Өнөрзаяа мөн гэдгийг хэлмээр байна” гэжээ.