| | USD/MNT 0₮

Сайхан мэдээ:UBCab-ын жолоочид автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилж байна

Ойрын хэдэн өдөр огцом хүйтэрч, орой өглөөгүүр автобусны хүрэлцээ байхгүй, автобусны зогсоол дээр зогсож байгаа ахмад настан болон хүүхдүүдэд UBCab-ын жолооч нар үнэгүй үйлчилж эхэлжээ. Тодруулбал, иргэд та бүхэн цаашид өглөө ажилдаа явах, орой харих замдаа манай ҮНЭГҮЙ UBCAB-тай таарвал, чиглэлийнхээ дагуу үнэгүй хүргүүлэх боломжтой юм шүү. Сайн дурын үндсэн дээр нэгдэж энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн жолооч нар маань өнөөдөр өглөө 200 гаруй хүнийг үнэ төлбөргүй зорьсон газарт нь амжилттай хүргэжээ. Энэхүү үйл ажиллагаагаа хүйтний эрч сулартал үргэлжлүүлэх зорилготой байгаа юм байна.Сонголттой нийтийн тээвэр! #UBCabshuttle хамт олонд баярлалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.