| | USD/MNT 0₮

Л.Таванбаяр:Иргэдийг үг үзэл бодлоо хэлэхгүй болохоор элэг барьж байна одоо тэвчихгүй үнэхээр бачуурч байна

Кино найруулагч зохиолч Л.Таванбаяр төв талбай дээр үг үзэл бодлоо илэрхийлж зогсож байна. Тэрбээр "Үнэхээр бачуурч байна. Дуу хоолойгоо хүргэхгүй бол дэндлээ. Бид нарыг элэг бариад дууслаа. Заавал улс төрийн захиалгатай зогсдог юм биш. Монгол хүн бүр эрхээ эдэлж дуу хоолойгоо хүргэх шаардлагатай. Би нүүрсний мөнгийг иргэдэд буцааж олго гээгүй. Нүүрсний хулгайчтайгаа тэмц хариуцлага тооц гэж шаардаад байгаа юм. Бид нар ЖДҮ гээд ярьсан нэг хэсэг шуугисан. Тэгээд мартагдсан. Яг үүнтэй адилхан юм болох вий. Яг над шиг мянган мянган залуус над шиг бодолтой байгаа ч яагаад дуугарахгүй байна. Бид нар хэлэх ёстой, шаардах ёстой. Тэгэхгүй бол эд дэндлээ. Энэ хариуцлагагүй хүмүүс хариуцлагаа хүлээж буруугаа хүлээж, шорондоо явах ёстой. Бид нар сайн дуугарах хэрэгтэй" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.