| | USD/MNT 0₮

"Хурд" группийн захиалгаар баригдаж буй "Хүннү-2222" хорооллын есөн давхраас хүн унаж амиа алджээ

"Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” мэдээлэл өчигдөр 12:39 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийг хуулийн байгууллагаас шалгахад Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн "Хурд" группийн захиалгаар баригдаж буй "Хүннү-2222" хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан лифтнээс унаж нас барсан байдал тогтоогджээ. Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.