| | USD/MNT 0₮

"Тавантолгой түлш ХХК" Хятадаас нууцаар шахмал түлш оруулж ирсэн гэх асуудлыг шалгуулахаар ТЕГ-т хандаж байна

Сүүлийн хэдэн өдөр Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр дээр их хэмжээний сайжруулсан шахмал түлшийг БНХАУ-аас оруулж ирж худалдаалж байна гэсэн мэдээлэл гарсан билээ. Тухайн компаниас энэ мэдээллийг үгүйсгэж, үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа, нөөц хэвийн. Энэ жил нийслэлийн бүх дүүрэг хороодыг болон айл өрхийг хангах түлш хангалттай бий гэсэн тайлбарыг өгсөн юм. Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбогдуулан тус компаниас Тагнуулын ерөнхий газарт хандаж, ямар учраас ийм мэдээлэл олон нийтэд гарч байгаа мэдээллийг шалгуулж үнэн зөвийг тогтоолгохоор хандаж байна гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.