| | USD/MNT 0₮

Иргэн С.Пүрэвдорж:III төв эмнэлэг З.Лхагвасүрэн эмчийн хувийнх болсон юм бишүү, их муухай аашилсан

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны тасгийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн согтуурсан үедээ үйлчлүүлэгчдээ үзээгүй улмаар хэл амаар доромжилж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Харин бичлэг хийсэн хүмүүс олон нийтийн сүлжээнд цацсан байсан бөгөөд ажлын байран дээр архидан согтуурсан нь буруу гэдгээ эмч З.Лхагвасүрэн хэлсэн байдаг. Тэрбээр үйлчлүүлэгчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж, зүрхний эмчилгээ хийлгэхээр ирсэн аавд нь үйлчилгээ үзүүлээд явуулсан гэсэн мэдээллийг өгсөн. Тэгвэл эмчийг худлаа буруу мэдээлэл олон нийтэд өгсөн байна хэмээн иргэн С.Пүрэвдорж манай сайтад хандсан юм.

Тэрбээр "З.Лхагвасүрэн эмч худлаа мэдээлэл өгсөнд гомдолтой байна. Манай ааваас болон надаас уучлалт гуйгаагүй. Ажлын бус цагаар ч архи уугаагүй. Тухайн өдөр 13.30 цагт аавыгаа үзүүлэхээр цаг авсан байсан. Тэгээд тэр цагтаа яваад очиход нэг хүнтэй өрөөндөө ороод хаалгаа түгжээд нам болчихсон. Үүдэнд нь зөндөө хүн хүлээж аргаа барсан. Бид 15.00 цаг хүртэл хүлээгээд арга барагдаад хаалгыг нь би цохьсон. Гэтэл эмч гарч ирээд учиргүй уурлаад бичлэг энэ тэр хий, би та нарыг үзэх албагүй. Монгол Улсын хууль дүрэм надад үйлчлэхгүй гэж загнасан. Тэгэхдээ согтуу байсан. Гуравдугаар эмнэлэг Лхагвасүрэн эмчийн хувийнх болчихсон юм шиг аашилсан. Уучлалт гуйгаагүй байж, худлаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацсанд гомдолтой байна. Надад тухайн үед юу болсон талаарх 5-6 минутын бичлэг байна. Тэрийг нь олон нийтэд цацна" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (26)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.