| | USD/MNT 0₮

Б.Алтанзул:Хагас коксжсон нүүрсийг шахмал түлштэй холих туршилт яригдаж байгаа болохоос Хятадаас шахмал түлш оруулж ирээгүй

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзулаас Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт их хэмжээний шахмал түлш урдаас нууцаар оруулж ирсэн гэх асуудлыг тодрууллаа.

Тэрбээр "Бид нар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр маш олон ажлуудыг хийгээд байгаа. Тэрний нэг нь хагас кокс гэдэг зүйлийг түлш болгож хэрэглэвэл агаарт ялгарах бохирдлын хэмжээ 30 хувь буурна гэж тооцоолсон. Хагас кокс бол агаарын бохирдол бууруулах бүтээгдэхүүн юмаа. Энийг хэрэглэхэд зөв гэсэн судалгааны бүтээгдэхүүнүүдийг эрдэмтэд илэрхийлж байсан. Манай тавантолгой түлшийн шахмал түлш бол 30 орчим минут уугаад бүрэн шаталтаа авч байна. Энэ хоёр түлш аль аль нь бүрэн шаталтаа авсан тохиолдолд агаарт угаарын хийгүй ямар нэгэн хаягдалгүй байна гэж үзсэн. Хагас коксыг утаагүй шахмал түлштэй холивол ямар байх вэ гэдгийг туршихаар ярьж байна. Одоо гарч байгаа 30 хувийн угаарын хийгээ л яаж арилгах вэ гэсэн зорилготой туршилтын ажил явагдаж байна. Харамсалтай нь үр дүн гараагүй байхад үүнийг мэдээлж болохгүй. Хийх гэж байгаа ажлаа хийгээгүй байж иргэдэд буруу ойлголт өгчих вий. Түүнээс Хятадаас ямар нэгэн шахмал түлш оруулж ирээгүй. Зарим иргэд андуураад байна. Зүүн бүсийн үйлдвэр дээр 3 өөр хэвлэх төхөөрөмж суурилагдсан юм. Өнгөрсөн хавраас эхэлж технологийн шинэчлэл хийхээр төхөөрөмжийг нь өөрчилсөн. Шахмал түлшний үндсэн бүтээгдэхүүн орц норм хэвээрээ. Хятадаас сайжруулсан шахмал түлш оруулж ирсэн гэдэг мэдээлэл огт худлаа юм шүү" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.