| | USD/MNT 0₮

ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ Н3N2 ВИРҮСЭЭР 14 НАСТАЙ ОХИН НАС БАРЖЭЭ

Хоёр хоногийн өмнө Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 14 настай халуурч, урьдчилсан байдлаар уушгины хатгалгаа өвчнөөр оношлогдож Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Охины нас баралтын шалтгааныг тодруулахаар ХӨСҮТ-рүү сорьц илгээж шинжилгээнд оруулсан. Харин өчигдөр орой шинжилгээний эцсийн хариу гарчээ. ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад "Томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн нь тогтоогдсон" гэх хариултыг өгөв.

Хэнтий аймагт нас барсан охиноос томуугийн А хүрээний Н3N2 вирүс илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.