| | USD/MNT 0₮

Шатахууны үнийг “ДАРАМТААР ДАРАХГҮЙ”

Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ бууруулна гэх худлаа амлалт. Дэлхийн зах зээл дээр ам долларын ханшийн хэлбэлзэл, шатахууны үнийн өсөлт дунд импортлогч аж ахуй нэгжүүд хүндхэн байна. Тэднийг олон нийтэд дур мэдэн үнээ нэмдэг гэх ойлголт өгдөг ч угтаа бол амлалтаа биелүүлэх, ард түмэнд сайхан харагдах гэсэн  эрх баригч намын болон Засгийн газрын чинхүү хүсэл далдхан бий.  Энэ салбарын тогтолцоо нь анхнаасаа буруу улс төржилт дунд явагдсаар ирсэн.

Аливаа бизнест улс төрийн нөлөөлөл ороод ирэхээрээ авлигалд идэгдэж, будлиан дунд нар үзүүлэхгүй байсаар дампууруулах эрсдэлд хүргээд хаясаар ирсэн байдаг. Буруу шийдэл, гажуудсан тогтолцоогоо аж ахуй нэгжүүдийг бүхэлд нь дарамталж засахыг хичээдэг.  Засгийн газраас шатахуун импортлогчдоо байнга сүрдүүлж, тусгай зөвшөөрлийг нь хурааж авна гэх асуудлыг албан бичгээр болон хурал цуглааны үеэр ил тодоор сануулдаг. Үнийн хөөрөгдлийн эсрэг хариу арга хэмжээ авах нэрийдлээр шатахууны үнэ зах зээлийн зарчмын дагуу нэмсэн аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байвал ямар үр дүн гарах бол. Эцэст нь олон татвар төлөгч байгууллагууд хаалгаа барьж, зээлийн эргэн төлөлтөө төлөх боломжгүй болно. Мөн олон мянган хүн ажилгүй, орлогогүй болж иргэдийн амьдрах чадвар буурах юм.  Энэ эрсдлээс айсан импортлогчид үнэ барьж гарцаагүй шахалтанд байх үедээ үнэтэй түлш авах байсан ч авдаггүй аж. Хэзээ мөдгүй зөвшөөрлийг нь цуцлах байх гэсэн дарамт шахалтан дунд Засгийн газраас хэрэгжүүлэх дорвитой шийдвэрийг хүлээсээр хоосон хоцордог.  Бодлогоор дэмжиж, тогтолцоогоор үнийг хөөрөгдлийг барих үүрэг хүлээсэн Засгийн газар ажлаа хийхгүй төдийгүй хуурамч мэдээлэл түгээж харлуулдаг байна. 

Тодруулбал, манай улсын шатахуун импортлогч компаниуд түлшний нөөцийн сав муутай гэх мэдээлэл тараадаг. Гэтэл хачир дээрээ энэ мэдээлэл нь худлаа гэдгийг аж ахуй нэгжүүд нотолдог. Хувийн хэвшлүүдийн нөөцийн сав хангалттай байдаг аж. Энэ мэтчилэн харлуулж, дарамтлахаас өөр шидгүй атал зах зээлийн салхинд хийсч яваа компаниудыг хүчээр дарамталж байгаагаа ажил хийсэн мэтээр ойлгодог нь харамсалтай.

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.