| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Ирэх долдугаар сард дуусах байсан Хятадын төв банктай хийсэн своп хэлэлцээрийг сунгахаар болсон

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон танхимын сайд нар БНХАУ-д албаны айлчлал хийж байгаа билээ. Тухайн айлчлалын багт Сангийн сайд Б.Жавхлан яваа бөгөөд тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнд айлчлалынхаа талаар мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал, тэрбээр "БНХАУ-ын төв банк хэд хэдэн бүс нутгийн 40 улстай ойролцоогоор 590 тэрбум ам.долларын своп хэлцэл хийсэн байдаг. Энэ жагсаалтанд Монгол Улс ч багтсан төдийгүй 2023 онд своп хэлэлцээр дуусах ёстой байсан. Тэгвэл төрийн тэргүүний БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд ирэх оны долдугаар сард дуусах байсан Хятадын төв банктай хийсэн своп хэлэлцээрийг сунгахаар болсон. Уг асуудлыг сунгах саналыг манай талаас өнгөрсөн хоёрдугаар сард дэвшүүлж байсан бөгөөд энэ удаагийн төрийн айлчлалаар баталгаажуулж, хугацаа нь болохоор сунгана гэдгээ Хятадын талаас илэрхийлсэн байна. Хугацаа болно гэдэг нь гэрээний дагуу албан ёсоор 3-4 сарын өмнө Монгол Улс хүсэлтээ гаргана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ирэх оны 4-р сард манай улс своп хэлэлцээрийг сунгах хүсэлтээ албан ёсоор өгч, баталгаажуулах боломж бүрдсэн" гэлээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.