| | USD/MNT 0₮

Машин ачилтыг цэгцэлнэ гэв

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг машин ачилтын журмыг сайжруулах, уян хатан болгох тухай дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд иргэдийг бухимдуулж буй зүйл бол машин ачилтын журам. Баталсан хууль журам хэрэгжихгүй, иргэдийн эд хөрөнгөд дураараа хандаж байгаа юм биш биз дээ гэдэг зүйлүүд байна. Цаанаа бол хууль сахиулагчийн шийдвэрийн дагуу ачилтууд явагдаж байгаа.

Өөрөөр хэлбэл, камераар харж байгаад энэ машин зөрчил гаргаж байна. Энэ машиныг ачъя гэдэг шийдвэрүүд гарч байгаа. Хууль сахиулагчийн шийдвэргүйгээр ачаад байгаа юм шиг зарим хуульчид тайлбарлаад байна. Автомашины эзэн нь гарч ирвэл өгөх ёстой. Энэ дээр тодорхой хэмжээний уян хатан шийдвэрүүдийг хийх ёстой. Хот төлөвлөлтөөс эхлээд зогсоолын асуудал хүндрэлтэй байна. Энийгээ дагаад иргэдийг тухайн байгууллагаар үйлчлүүлэх хугацаанд зайлшгүй машинаа байлгах шаардлага байна. Энэ асуудлууд дээр уян хатан хандах, эргээд журмын хэрэгжилтийн үр дүнг үнэлэх ажлын хэсэг гаргаж байгаа. Тэр цагаан хоолойгоор ярьсан төдий, утас руу нь залгасан залгаагүй гэдэг биш яг баталгаатайгаар бүхий л хэрэгслээр бүх бололцоотой байдлуудаар машин ачилтын асуудлуудыг бид нар цэгцэлнэ" гэжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.