| | USD/MNT 0₮

Ч.Маралмаад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн гэв

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оройн цагаар долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурор хянаж байгаа талаар мэдээлсэн билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг прокурор хянаж дуусаад анхан шатны шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон талаар ХЗДХЯ-ны ТНБ-ийн даргга П.Сайнзориг "Прокурорын зөвшөөрлөөр зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгдөг. Прокуророос уг хэргийг шүүхэд шилжүүлж байгаа гэх мэдээлэл авсан. Хэрэг маргааныг шийдэх процессын дагуу явж байгаа. Тодорхой этгээдүүд ял завшихгүй байхад анхаарч ажиллаж байгаа" гэжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.