| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:ДОХ-ын 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн

Бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ/ДОХ-ын асуудлаар үндэсний VIII чуулган өнөөдөр болсон. Тус чуулганаар БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнгөрсөн хугацааны ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг талууд хэлэлцсэн билээ. 

Мөн үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан мэдээлэл өгсөн. Тэрбээр “Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 30 жилийн хугацаанд ДОХ-ын нийт 344 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Үүнээс 286 иргэн идэвхтэй эрүүл мэндийн хяналтад байгаа бол 58 хүн нас баржээ. Харин энэ жил манай улсад ХДХВ/ДОХ-ын 17 тохиолдол нэмж бүртгэгдсэн.

ХДХВ-ийн нийт хүн амын дунд бага тархалт багатай байгаа ч эрсдэлт бүлгийнхний дунд өндөр, голомтолсон тархалттай байна. Насны хувьд 20-35 насныхан илүү давамгайлж байна. Хүйсийн хувьд 80 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд ихэнх нь ижил хүйстэн. Тиймээс хөдөлгөөнт хүн ам буюу тээврийн жолоочид болон хорих ангид ял эдэлж буй хүмүүс зэрэгт чиглэсэн үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх хэрэгтэй байна” гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.