| | USD/MNT 0₮

Эмч З.Лхагвасүрэн:Ажлын байран дээр архи уусан нь миний буруу, буруугаа хүлээгээд ажлаа өгөхөөр болсон

Улсын гуравдугаар төв эмнэлгийн, зүрх судасны тасгийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар үйлчлүүлэгч нар руугаа агсам тавьж загнаж харааж байгаа бичлэг цахим сүлжээнд тавигдсан билээ. Энэ бичлэгтэй холбогдуулан манай сайт тухайн эмчээс яг юу болсон талаар тодруулга авсан билээ.

Тэрбээр "Энэ асуудал 10 гаруй хоногийн өмнө болсон. Би архи уусан нь үнэн. Миний буруу гэдгээ сайн ухамсарлаж байгаа. Тухайн хүүхдийн ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйсан. Түмэнтээ уучлалт гуйсан. Тэр үед ажлын цаг дууссан байсан. Цэргийн албанд гурван жил хамт алба хаасан онжав маань ирээд архи уусан. Гэтэл өрөөний хаалга балбаад тайлаад өгтөл аавыгаа үзүүлэх гэсэн залуу орж ирсэн. Аавыг нь өнөөдөр үзэж амжихгүй, маргааш ирээд үзүүлчих гэсэн хаалга үүд нүдсээр байгаад орж ирээд хоёулаа жаахан маргалдсан. Аав нь яах аргагүй зүрхний өвчтэй. Би өөрөө үзэх боломжгүй шавиа дуудаж үзүүлээд маргааш нь шууд эмчилгээнд авсан. Гурав хоног эмчлүүлээд гарсан. Гарахдаа баярлалаа гээд гарсан. Гэтэл яагаад ийм бичлэг цацагдсныг мэдэхгүй байна. Зодоон цохион болоогүй. 

Ажлын цаг дууссан байхад хүн үзэх ёсгүй. Яг гараад явах гэж байх гэж тэр хүмүүс хаалга нүдэж орж ирсэн. Бид хоорондоо яриад ойлголцоод салсан. Миний буруу гэдгээ ойлгож байгаа. Би одоо 3 дугаар эмнэлэгт ажиллаж байгаа. Алдаа гаргасан нь цэвэр мини буруу. Холбогдох газруудаас над руу холбогдож ёсзүйн асуудал ярихаар болсон. Сайд эмнэлгийн даргатай ярьсан байна билээ. Зөрчил гаргасан хүн алдаагаа ухамсарлана. Тиймээс ирэх сард ажлаасаа гарах өргөдлөө өгнө. Угаасаа миний тэтгэвэртээ гарах нас болсон. Энэ бичлэгээс болж ажилдаа очиж чадахгүй зүрхээр хатгуулж өвдөөд гэртээ байгаа" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (79)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.