| | USD/MNT 0₮

ӨМНӨГОВЬ: Ходоодны дуран, хүчилтөрөгчийн сүүлийн үеийн иж бүрэн аппараттай боллоо

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн салбар Оюутолгой компанийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн эрүүл мэндийн төслийн хүрээнд хүүхдийн ходоодны дуран, хүчилтөрөгчийн сүүлийн үеийн иж бүрэн аппараттай болж байна. 


Хүүхдийн ходоодны дуран нь өндөр нарийвчлалтай төхөөрөмж бөгөөд бага насны хүүхдүүд янз бүрийн зүйлс тухайлбал зай, зоос, жижиг тоглоом зэрэг хатуу эд зүйлс залгих нь тэдний аминд шууд аюул учруулдаг. Энэ мэт ахуйн ослын үед хүүхдэд зориулсан уг дуран нь өндөр ач холбогдолтойХүчилтөрөгчийн аппарат нь саажилт болоод бусад бүх төрлийн хүнд өвчтэй, хүчилтөрөгчийн нэмэлт эмчилгээ шаардлагатай хүүхдүүдэд чухал хэрэгтэй. Тухайн төхөөрөмжид хүүхэд бүтэн биеэрээ орж эмчлүүлдэг. Хүүхдийн амьсгалын зам, арьс бүх биеэр нь хүчилтөрөгчийг өгснөөр амьсгалын дутагдлыг арилгаж, булчин сулардаг гээд сэргээн засах эмчилгээнд онцгой хувь нэмэр оруулдаг. Энэхүү төхөөрөмж нь Монгол Улсын хэмжээнд цөөхөн тоогоор нийлүүлэлт хийжээ. Орон нутгийн бодлого үйл ажиллагааг дэмжин тус сан өнгөрсөн 7 жилийн хугацаанд Өмнөговь аймагт 100.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 80 гаруй хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарт зориулагджээ.

Нийгэм, эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.