| | USD/MNT 0₮
Утааны улирал хаяанд иржээ. Сүүлийн үед утаагаар улстөржилт хийж байна. Учир нь сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэсэн асуудал нийгэмд шуугиан тарилаа. Хортой түлшинд иргэд угаартаж байна гэх ч түүхий нүүрсийг хориглосон нь Засгийн газрын сайн шийдвэр гэх. Ер нь нас барж байгаа хүний гурваны нэг нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэсэн статистик байна.
Тухайлбал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой байсан талаарх статистик тоо баримт судалгааны дүнгүүд байдаг.
1999-2016 оны хоорондох статистик мэдээллийг авч үзэхэд агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн дүн мэдээ гарчээ.
0-5 насны буюу бага насны хүүхэд утаа, тоосжилтод хамгийн их өртөж 2014 онд 120 хүүхэд, 1200-1300 том хүн,2015 онд 450 гаруй хүүхэд агаарын бохирдлын улмаас амьсгалын замын эрхтэн тогтолцооны ѳвчлѳлүүдээр өвдөж харамсалтайгаар хорвоог орхижээ. Нийслэлд үр зулбалт өмнөх утааны өндөр идэвхижилтэй онуудын тавдугаар сард 1000 төрөлт тутамд 23 орчим байсан бол утааны оргил сарууд буюу аравдугаар сараас хоёрдугаар саруудад дунджаар 73 орчим болж өссөн байна.
О.Гал
Улаанбаатар хотод бүртгэгдсэн нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой байсан талаарх статистик тоо баримт судалгааны дүнгүүд байдаг.