| | USD/MNT 0₮

Хамтран амьдрагчаа болон төрсөн аавыгаа хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

Өчигдөр Нийслэлд төрсөн аавыгаа, хамтран амьдрагчаа хөнөөсөн байж болзошгүй ноцтой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Талийгаач эмэгтэй төрсөн эгч мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр "Ээж аав хоёрыг минь ирэхэд дүү болон 60 гаруй настай эрэгтэй гэртээ нас бараад бие нь хөрсөн байсан. Эмэгтэй дүү маань Ч гэх эрэгтэйтэй хамтран амьдардаг байсан. Хоёр болон дөрвөн настай хүүхэдтэй. Хамтран амьдрагч нь архи дарс уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Төрсөн аавыгаа хүртэл зодож, тэтгэврийн мөнгийг нь аваад архиддаг байсан. Манай дүү 26 настай ажил хийдэг. Ажил хийгээд олсон мөнгөөр нь архи авч уудаг. Дүүгийн маань хоолойг боомилж багалзуурдаж амийг нь хохироосон байх магадлалтай байна. Шүүх эмнэлгээс эцсийн дүгнэлт гарна. Хоёр хүүхэд өнчрөөд хоцорлоо. Сэжигтэн этгээд зугтаасан байна" гэсэн мэдээллийг өгчээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.