| | USD/MNT 0₮

Яруу найрагч М.Амархүү Болор цомын эзнээр тодорчээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Болор цом яруу найргийн 40 дэхь удаагийн наадам өчигдөр орой болж өнгөрлөө.  Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах энэ удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд Архангай аймгийн Хотонт сумын яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн. Мөн 38 дахь удаагийн “Болор цом” наадамд Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж байсан бол “Болор цом-37” наадамд яруу найрагч Б.Жамбалдорж "Жамын цас" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны "Болор цом" наадам зохион байгуулагдсан түүхтэй.

 
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.