| | USD/MNT 0₮

Д.Доржготов:Чингис хаан одон хүртээсэнд чин сэтгэлээсээ баярлаж цээж дүүрэн баяртай байна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулахтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн 224 дүгээр зарлигийг уншиж танилцууллаа. Зарлигт “Чингис хаан” судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан тул АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфордыг, Монгол Улсад хөрс судлалын салбарын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тавьж, энэхүү салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр үзүүлсэн тул ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нарыг тус тус шагнахаар тогтсон болохыг дурдсан ба улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт шагналыг гардууллаа.

Ингээд Чингис хаан одон хүртсэн Д.Доржготов "Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө, Чингис хаан одонд нөхдүүдээ, газарзүйн хөрс судлалын шинжлэх ухааны салбарт олон жил хүчин зүтгэж яваа хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Чингис хаан одон хүртээсэнд чин сэтгэлээсээ баярлаж цээж дүүрэн баяртай байна. Шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ том итгэл гүн хүндэтгэл гэж бодож байна. Монголчууд ертөнц дахинаа гайхахгдсан агуу их түүх уул ус сав шимтэйгээ салшгүй холбоотой билээ. Хөрс шороо ургамал амьтан, газрын доодох баялаг нь бүгд түүх болох учраас судалж ирсэн" гэлээ. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.