| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг:Нийслэлд хүйтний эрч чангарч шөнөдөө 32-35 хэм хүрэхийг анхааруулж байна

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн 01-ны өдөр тохиож байна. Тодруулбал, ийнхүү өвлийн улирал эхэлж байна гэсэн үг. Харин УЦУОШГ-аас ирэх долоо хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарч зарим нутгаар шөнөдөө -40 хэм хүрч хүйтрэх, Нийслэлд 32-35 хэм хүрч хүйтэрч цаг уурын онц аюултай үзэгдэл болох талаар сэрэмжлүүлэг гаргажээ. 

Тодруулбал, өнөөдөр, маргааш /2022.11.24-25/ төв болон зүүн аймгуудын нутгаар, энэ сарын 27, 28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шууна гэсэн бол, цаашдаа 11-р сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 29-34 градус, өдөртөө -19-24 градус хүйтэн байх аж. Харин Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, энэ сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө 32-34 градус, өдөртөө 23-25 градус хүрч хүйтэн байх ажээ. Иймд энэ хугацаанд зам тээвэр, хөдөө ах ахуй, боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад ноцтой хүндрэл учирч болзошгүй байгаа аж.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.