| | USD/MNT 0₮

Жэк Уэтерфорд:Чингис хааны үр хүүхдүүдийг алтан нарны цацраг үүрд ивээж байхыг ерөөе

Төрийн дээд тэргүүн зэргийн Чингис хаан одон хүртсэн монголч эрдэмтэн Жек Уэтерфорд сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Баярлалаа Ерөнхийлөгчөө, монгол түмэн та бүхэнд ёслон мэндчилж байна. Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь ямагт хууль ёс тогтоогчид байдаг. Чингис хаан шинэ шашин тогтоогоогүй. Мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашныг олгосон. Шашин тус бүрдээ өөр байсныг Чингис хаан нэгтгэж, даян дэлхий эв нэгдлийг тогтоосон. 

Сая Монгол руу ирж явахдаа Хэнтий тал дээгүүр нисэн өнгөрөхдөө Өүлэн эх Хонгор хүүгээ төрүүлэхдээ ийм сайхан нутагт төрүүлж байжээ гэснийг бодоод огшиж суулаа. Намайг энэ улс руу нисэж ирж байхад дэлхий өдөр тутмын ажлаараа амьдарч л байсан. Гэхдээ Монголын нутаг цагаан цасан дээр хөх хадгаа дэлгээд хүүгээ угтаж байгаа байхдаа гэж бодож байлаа. Газар дэлхий дээр хүмүүн мэдээгүй байх боловч хөх тэнгэр мэдэж байсан. Чингис хааны үр хүүхдүүдийг Монгол төр алтан нарны цацраг үүрд ивээж байхыг ерөөе. Монголын сайхан оронд талархлаа" гэлээ. 

Улс төр
Мэдээний сэтгэгдэл хаалттай байна.