| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч Төрийн дээд одон болох Чингис хаан одонг Жэк Уэтерфордод гардуулан өглөө

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ. Яг одоо Төрийн ордонд Чингис хаан одонг Ерөнхийлөгч хоёр эрхэмд гардуулан өгч байна. 

АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, Нью-Иорк таймс"-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монгол эрдэмтэн Жэк Уэтерфордод гардуулж  өглөө. Тэрбээр Монголын түүх тэр дундаа Чингис хааны талаар олон ном туурвижээ. 

Хоёр дахь Чингис хаан одонгийн эзнээр Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготовт гардуулж өглөө.  Тэрбээр Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчдийн нэг Москвагийн их сургуулийг энэ мэргэжлээр төгссөн анхны гурван хүний нэг юм. Тэрбээр ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагналыг  Ази тивээс хүртэж байгаа хоёр дахь хүн болж байгаа юм.  Өмнө нь уг шагналыг Азиас БНХАУ-ын Хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ. Академич  Д.Доржготов нь монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлолт өгсөн, Монгол орны хөрс газарзүйн мужлалыг анх удаа боловсруулсан, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж, хөрсний ангилал, чанарын үнэлгээг анх удаа хийсэн эрдэмтэн юм. Түүний нэг том судалгаа бол байгаль орчин экологийн талаар улсын хэмжээнд хийгдсэн судалгааг хийжээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.