| | USD/MNT 0₮

Ж.Сүхбаатар:Орон нутаг руу шилжиж очвол нэг удаа сая төгрөг өгч, ипотекийн 3 хувьтай зээл олгохоор яригдаж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайдууд мэдээлэл хийлээ. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар хотын автомашины түгжрэлийг хэрхэн бууруулах талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр  “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол гарч байна. Энэ тогтоол нь өөрийн орлогоороо өөрийгөө аваад явдаг 6 аймаг, алслагдсан 3 дүүрэг иргэдийг хүлээн авах ажиллагаандаа анхаарал хандуулж ажиллах ёстой гэж байгаа. 2023 оны төсөвт тусгагдсан багц ажлууд бий. Тухайлбал, ипотекийн 3 хувийн хүүтэй зээл, төрийн албан хаагчдын цалинг 2 дахин нэмэх гэх мэт. Нэлээн олон асуудал бий. Өмнө нь орон нутаг руу шилжүүлэхэд таагүй хүлээж авдаг байсан бол одоо иргэд өөрсдөө асуудал тавьж эхэлж байгаа. Өөрсдийгөө аваад явдаг зургаан аймаг хүн амаа 20 хүртэлх хувиар, бусад аймгууд нь 10 хүртэлх нэмэгдүүлэх шаардлагатай гэж Ерөнхий сайд үзсэн. Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг хүн ам шилжин суурьших хамгийн боломжтой гэж харж байгаа.

Богино хугацааны шийдэл гэхээр бид нар аргаа бараад дугаарын хязгаарлалт яриад байна. Түгжрэлийг бууруулах арга бол нийтийн тээврээ додомхоор болжээ. Салбар нь унасан байна. Мөн зөрчилтэй машинуудыг явуулахгүй байх бүрэн боломжтой. Яг өдийд нийтийн тээврийн шинэчлэл хийгдэнэ. Түгжрэлийн эсрэг багц хуулийг хэрэгжүүлнэ. Түүнээс наана нь иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн хатуу шаардлага тавихад төвөгтэй байна" гэлээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.