| | USD/MNT 0₮

Ч.Хүрэлбаатар:Гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой 38 гомдлыг шийдвэрлэсэн

Засгийн газрын хуралдаан дуусч, хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцууллаа. Тодруулбал, Эдийн засаг Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Баян-Өлгий аймгаас хойш Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгов. Тэнд тээвэр ложистикийн төвийг байгуулна. Баруун аймгуудын махыг дулааны аргаар бэлтгэж, экспортлох боломжтой. Европоос гарсан ачаа Цагааннуурын боомтоор орж ирэхэд 200 километр зам татуу байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын гомдол саналын талаар хэлэлцлээ. Монголд хөрөнгө оруулсан гадаадын иргэдийн гомдлыг хэлэлцэж, Гадаад харилцааны яам болон Эдийн засаг хөгжлийн яаманд нийт 38 аж ахуй нэгжээс гомдол ирж, зургаа нь шийдэгдсэн байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.