| | USD/MNT 0₮

Я.Содбаатар:Б.Болдсайхан гавьяат эмч шүү дээ, эрдэмтдэд Чингис хаан одонг олгоно гэж журманд заасан

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт гардуулахаар болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр мэдээлэл хийсэн.  

Өнгөрсөн долоо хоногт Зүрхний гэх тодотголтой Гавьяат эмч Б.Болдсайхан эмчид төрийн дээд одон болох Чингис хаан одонг гардуулна гэсэн ташаа мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ ташаа мэдээлэлд Я.Содбаатар тайлбар хийлээ. Тэрбээр  “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, олгох, гардуулах журам 2013 оны 171 дүгээр зарлигаар батлагдсан. Энэ журамд “Чингис хаан” одонг Монгол Улсын иргэн, хамтлаг, хуулийн этгээдэд, журмын 2.1.12-т улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчилах, улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр нийгмийн зүтгэлтэн, иргэн, эрдэмтдэд энэ шагналыг олгож болно гэж заасан байдаг. Энэ журмын дагуу ШУА болон холбогдох байгууллагуудаас энэ саналыг дэвшүүлж ирсэн. Үүнийг ЕТГ авч үзээд, Ерөнхийлөгчид танилцуулж, "Чингис хаан" одонг олгодог журамтай. Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын Гавьяат эмч шүү дээ. Бид бүхэн энэ жилийн томоохон онцлог бол тэгш ойн жил тохиож байгаа асуудал.

Монгол бахархлын өдрийг өмнө нь КОВИД-19 халдварын нөхцөл байдлаас улбаалж өргөн дэлгэрч тэмдэглэж чадаагүй. Иймд энэ жил Чингис хааны хаад язгуурын музейг ашиглалтад оруулж, түүх соёлоо сурталчилах чиглэлээр томоохон ажлууд хийж байна. Тийм ч учраас Чингис хааны эзэнт гүрний судлалаар олон улсын тавцанд таниулж байгаа эрдэмтдийг онцолсон гэдгээ хэлмээр байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.