| | USD/MNT 0₮
Өнөөдөр Хуульзүйн байнгын хороо хаалттай хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байгаа юм.
Тодруулбал, хуралдаанд 13 гишүүн оролцсноос долоон гишүүн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байгаа юм. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж юм. Тэрбээр “Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх саналыг нууцаар хураасан ямар санал өгснөө хэлэх шаардлагагүй.
Ер нь бол хуулийн байгууллагад өгч нэрээ цэвэрлүүлэх ёстой. Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой асуудал бий. Хэргийн материалыг бид нар бүгдээрээ үзэх боломжгүй. Харин үндэслэлүүдээ хуулийн хүрээнд тавьж байгаа тайлбарласан байна билээ. Мэдээж асуудал байгаа бол түүнийгээ нэг талд нь гаргачихвал зүгээр юм. Тиймээс Н.Номтойбаяр өөрөө очоод шалгуулсан нь дээр” гэв.
Өнөөдөр Хуульзүйн байнгын хороо хаалттай хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байгаа юм.