| | USD/MNT 0₮

ӨМНӨГОВЬ | 2022 ОНД 132 АЙЛЫГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЦЭВЭР БОХИРЫН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОЛОО

Аймгийн Засаг даргын 2022 оны 5-р сарын 13-ны өдрийн А/563 тоот захирамжаар, "Нутгийн хишиг" хөтөлбөрийн 1.1.40 дэх заалтын хүрээнд Гэр хорооллын айл өрхийг цэвэр бохирын төвлөрсөн шугам сүлжээнд хөнгөлөлттэй нөхцлөөр холбох ажлыг орон нутгийн өмчит "Гүний ус" ХХК-тай хамтран хэрэгжүүлж энэ онд 132 айлыг холболоо.

Модон жорлонгоос ангижирч эрүүл цэвэр орчин бүрдүүлэн Хашаандаа сайхан амьдрах боломжоор хангах ажлууд шат дараалалттай хийгдсээр байна.

Үүний нэг томоохон жишээ нь уг ажил юм.

Ойр байгаа цэвэр бохирын шугамд холбогдох зардлын 60%-г орон нутгаас шийдэж 40%-г айл өрх өөрөө хариуцан холболт хийлгэх бөгөөд ирэх онд үргэлжилнэ. Хөнгөлөлтийн нөхцөл буюу 60%-г орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрөөс гарган үргэлжлэх тул хувийн орон сууцандаа цэвэр бохироо оруулж чадахгүй байгаа айл өрхүүдийн хувьд хамгийн таатай нөхцөл юм.

Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд Хашаандаа сайхан амьдрах боломж улам бүр нэмэгдсээр...

Холболт хийлгэсэн айл өрхүүдийн сэтгэл ханамж өндөр байгаа тухай иргэдийн сэтгэгдлийг удахгүй цувралаар хүргэнэ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.