| | USD/MNT 0₮

Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, хөрс судлаач доктор, профессор Д.Доржготов нарт ЧИНГИС ХААН одон гардуулахаар болжээ

Ерөнхийлөгчийн тамгын газраас Чингис хаан одонг хэнд гардуулах болсон талаар мэдээлэл хийж байна. 

ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Энэ жил хоёр хүнд Чингис хаан одон гардуулах шийдвэрийг гаргасан. Хоёр эрдэмтэн Монголын төлөө их зүйл хийсэн учраас Чингис хаан одон гардуулах гэж байна. Энэ жил түүхэн жил учраас энэ хоёрт өгч байна. Тодруулбал энэ жил АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, Нью-Иорк таймс"-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монгол эрдэмтэн Жэк Уэтерфордод гардуулж өгнө. Монголын түүх тэр дундаа Чингис хааны талаар олон ном туурвисан.

Хоёр дахь Чингис хаан одонгийн эзнээр Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов юм байна.  Тэрбээр Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчдийн нэг Москвагийн их сургуулийг энэ мэргэжлээр төгссөн анхны гурван хүний нэг юм. Тэрбээр ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагналыг  Ази тивээс хүртэж байгаа хоёр дахь хүн болж байгаа юм.  Өмнө нь уг шагналыг Азиас БНХАУ-ын Хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ. Академич  Д.Доржготов нь монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлолт өгсөн, Монгол орны хөрс газарзүйн мужлалыг анх удаа боловсруулсан, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж, хөрсний ангилал, чанарын үнэлгээг анх удаа хийсэн эрдэмтэн юм. Түүний нэг том судалгаа бол байгаль орчин экологийн талаар улсын хэмжээнд хийгдсэн судалгааг хийсэн" гэлээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.