| | USD/MNT 0₮

Богд ууланд нутагшуулсан Борхүүг уулнаас буугаагүй гэв

Өвөрхангай аймгаас Богд ууланд нутагшуулсан Борхүүг уулнаасаа буугаад ирсэн. Хотын төвд ороод ирсэн хүмүүс дагаад явж байна гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл албаны эх сурвалжийн хэлж буйгаар Борхүү уулнаас буугаагүй, Богдхан уулан дахь хамгаалалтын талбайд байгаа ажээ.  Борхүү “Мөнгөн эгшиг” ХХК-ийн амьтан хамгаалах төвийн талбай буюу Богдхан уулын Тайнын аманд байгаа юм байна.
Харин сошиалд зураг нь цацагдсан буга нь Тэрэлжээс Богд ууланд ирсэн буга гэнэ. Тэр бугыг ч бас Борхүүгийн байгаа "Мөнгөн эгшиг" амьтан хамгаалах төвийн хашаанд авчрахаар БОАЖЯ-аас төлөвлөж байгаа гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.