| | USD/MNT 0₮

Төрийн дээд шагнал болох Чингис хаан одонг хэнд хүртээх талаар мэдээлэл хийнэ

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртээх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр 11:00 цагт Ёслол, хүндэтгэлийн "А" танхимд мэдээлэл хийнэ.

Энэ жил хэн авах вэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж нууц хэвээрээ байна. Ардын жүжигчин Н.Жанцанноров уу, эсвэл Монголч эрдэмтэн Жак Уэтерфорд уу гэдэг нь өнөөдөр тодорхой болох нь.

Монголч эрдэмтэнд гардуулна гэсэн мэдээлэл өчигдөр цацагдсан бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн урилгаар Монголд ирсэн байгаа ажээ. АНУ-ын Макалейстрийн коллежийн профессор, монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг бид “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World), “Монголын иx хатдын нууц товчоо” (The Secret History of the Mongol Queens) зэрэг номоор нь сайн мэддэг. Дэлхий ч мэддэг болсон байх. Жак Уэтерфордийн "Монгол өнгөрсөн 800 жилийн хугацаанд хамгийн бага өөрчлөгдсөн улс ч байж магадгүй юм" гэж хэлж байсан.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.