| | USD/MNT 0₮

ЗАЛРУУЛГА

Худалдаа, хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, Асу медиа сайт ХХК-д холбогдох “Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээлэл тархсан хэлбэрээр уг мэдээлэлд няцаалт хийж, залруулга гаргахыг даалгах” нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.01-ний өдрийн 182/ШШ2022/03161 дугаартай шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн.

ЗАЛРУУЛГА: Манай сайтад 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэж байх үеэр Гаднын улсаас Худалдаа, хөгжлийн банкны хоёр дансанд 124 ТЭРБУМ ТӨГРӨГ шилжиж орж ирлээ” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Бидний зүгээс дээрх мэдээллийн эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлалгүй олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарааж, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, алдаа гаргасан байна.

Тус мэдээлэл үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрч, энэхүү залруулгаар няцаалт хийж байна. Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.01-ний өдрийн 182/ШШ2022/03161 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу, тус банкны ажил хэргийн нэр хүндийг хөндсөндөө үүгээр хүлцэл өчиж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.