| | USD/MNT 0₮

Урлагийнхан түргэний машин хөлсөлж явдаг мэдээлэл үнэн бол яаманд өг, бид арга хэмжээ авна гэв

Цахим орчинд дуучин Д.Отгонжаргал "Дуучид шинэ жилээр нэг орой 10 орчим тоглолтод амжихын тулд цагдаагийн машин болон түргэний машиныг 300-400 мянган төгрөгөөр түрээсэлдэг" гэх мэдээллийг дэлгэж тавьсан билээ. Харин энэ мэдээллийн талаар дуучид янз бүрийн тайлбар хийж зарим нь үнэн гэсэн мэдээллийг ч өгч байна. Энэ мэдээлэлтэй холбогдуулан ЯТТ  103-ынхан "Төрийн байгууллагын автомашин учир түрээслэнэ гэсэн ойлголт байхгүй. Манайхаас зөвхөн 103 гэсэн бичигтэй машинууд л явдаг. Ямар нэг байдлаар түрээсэлдэг гэсэн зүйл огт байхгүй" гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хэрвээ түргэн тусламжийн машиныг хүнд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд ашиглаж байвал тэр мэдээллийг бидэнд өгөх ёстой. Хэрвээ бидэнд мэдээлэл өгвөл бид арга хэмжээ авна. Энэ бол хориотой асуудал" гэжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.