| | USD/MNT 0₮

С.Энхболд:Шинэ жилийн арга хэмжээг хориглохгүй

Сүүлийн үед ковидын халдвар эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан олон нийтэд цугларах арга хэмжээг цуцална, хийлгэхгүй гэсэн мэдээлэл гарсан. Тухайлбал, шинэ жилийн баярыг бөөнөөрөө тэмдэглэхгүй байх уриалга гаргалаа гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр "Улбар шар түвшин рүү шилжсэн байгаа. Өвчлөл буурсан. Манай улсад 6 дахь давалгаа. Манай улсад омикроны хоёр хувилбар байна. Өдөрт 200-400 хүний хооронд гарч байна. Нийтдээ 600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагаас гараа ариутгах, халдвар хамгааллын дэглэмээ сахих, хүн хоорондын зай барихыг зөвлөж байгаа. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг зөвлөж байгаа. Түүнээс шинэ жил тэмдэглэхийг хориглохгүй. Тохиолдлын тоо 2000 давах юм бол тодорхой арга хэмжээ авах төлөвлөгөө бий" гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.