| | USD/MNT 0₮

Завхан аймагт 15 настай охин алга болжээ

Хичээлээсээ тараад сураггүй алга болсон 15 настай охиныг Онцгой байдлын хэлтсийнхэн эрэн хайж эхэлсэн байна. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт энэ сарын 21-ний 15.00 цагийн үед 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн Жишиг хорооллын оршин суугч 15 настай эмэгтэй Н-г 11.21-ний өдрийн 23:55 цагаас эхлэн “Чигэстэй гол”, “Таван чихийн-Ам”, “Худгийн-Ам” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.