| | USD/MNT 0₮
Эрээн хотод ажиллаж амьдардаг монголчууд эх орондоо ирэх хүсэлтийг Засгийн газарт гаргажээ. Тиймээс БНХАУ-ын хилийн боомт дээр байгаа 300 орчим Монгол иргэнийг авчрахаар АТҮТ-өөс зургаан автобус хөдөлсөн байна.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж буйгаар "БНХАУ-ын Эрээн хотоос 300 орчим монгол иргэнийг зургаан автобусаар өнөөдөртөө багтаан авчирна. Эхний автобус хүнээ аваад Улаанбаатар руу ирж байгаа. Мөн ойролцоо хотоос наашаа ирэх хүний тоо нэмэгдэж байгаа. Хэрэв хүмүүс нэмэгдээд байвал Консулын газартай нь ярилцаж, маргааш авчирна. Хятадын орон нутгийн шинжилгээ хийх эмч болон мэргэжилтнүүд бүхий Онцгой байдлын хяналт доор монгол иргэдийг хилээр гаргаж байна" гэжээ.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж буйгаар "БНХАУ-ын Эрээн хотоос 300 орчим монгол иргэнийг зургаан автобусаар өнөөдөртөө багтаан авчирна. Эхний автобус хүнээ аваад Улаанбаатар руу хөдөлсөн. Мөн ойролцоо хотоос наашаа ирэх хүний тоо нэмэгдэж байгаа. Хэрэв хүмүүс нэмэгдээд байвал Консулын газартай нь ярилцаж, маргааш авчирна. Хятадын орон нутгийн шинжилгээ хийх эмч болон мэргэжилтнүүд бүхий Онцгой байдлын хяналт доор монгол иргэдийг хилээр гаргаж байна" гэжээ.