| | USD/MNT 0₮

Н.Ганибал: “МАН” амлалтаасаа буцаж, иргэд агаарын бохирдлоос үүдэн амиа алдаж байна

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж МАН “Ногоон хөгжилтэй” холбоотой амлалтуудаа биелүүлж чадахгүй байгаа талаар хэллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал: "МАН агаарын бохирдлыг бууруулна гэж амласан. Гэтэл өнөөдөр нийслэл хотод амьдарч буй хүмүүс агаарын бохирдол ямар хэмжээнд хүрсэн бэ гэдгийг бид мэднэ.  Ногоон хөгжилтэй холбоотой амлалтууд биелсэн дүр зураг харагдахгүй байна.

Улаанбаатар хотын иргэд 27 дахин их тоосонцороор амьсгалж байна. Арван хүн тутмын нэг нь агаарын бохирдлын нөлөөгөөр амь насаа алдаж байна гэсэн судалгаа гарсан. Сайжруулсан түлш гэж гаргасан. Гэсэн хэдий ч сайжруулсан түлш үүнд нөлөө үзүүлж чадахгүй байна. Мөн нийслэлийн хүн амын дийлэнх хувь нь зөөврийн усыг одоог хүртэл хэрэглэж байна. 12 аймгийн 35 сумын усны нянгийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн" гэв.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.