| | USD/MNT 0₮

АН-ын бүлэг:Нас барж байгаа 10 хүн тутмын 1 нь хорт утаа тоосжилтоос болж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн ээлжит хуралдааныхаа дараа мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг авч хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт түүн дотор Ногоон хөгжил буюу байгаль, орчин агаарын бохирдлын талаар амалсан амлалтууд, хоёрдугаар Газрын тухай багц хууль түүний дагалдах хуулиудын талаар сонсож байр сууриа нэгтгэсэн байна.  Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал "Дөнгөж сая авсан мэдээллээр хорт PM 2.5 тоосонцор Баянхошуунд 324 буюу аюултай, Арвайхээр хотод 263 МАШ МУУ, Завхан аймгийн төвд 381 буюу аюултай хэмжээнд хүрсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд нас баралтын 10 хүн тутмын нэг нь утаа, тоосонцороос болж амиа алдаж  байгаа гэдэг судалгааг эрдэмтэл гаргажээ. Харамсалтай нь Эрүүл мэндийн яам бусад байгууллагууд бид бүхнийг мэдээлэл авахад зөвхөн өөрсдийнхөө өгөхийг хүссэн тоог өгч, ард түмнийг хуурч байгаа нь эрдэмтдийн гаргасан судалгаа тооцоолол баталж байна.

МАН мөрийн хөтөлбөртөө баталгаатай ундны усаар хангана гэж амалсан боловч харамсалтай нь энэ асуудал дээр бодит ажлууд хийгдэхгүй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 54,3 хувь нь зөөврийн ус хэрэглэж байна. Инженерийн дэд бүтэц, айл өрх рүүгээ ундны цэвэр ус оруулах ажлыг хийгээгүй. Төлөвлөсөн ажилгүй өдрийг аргацаасан байдлаар явж 2,5 жил өнгөрлөө. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн хэмжээ өссөн. Энэ бол шууд утгаараа хавдар элэгний өвчлөл ихэснэ ээ гэсэн үг.  Тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтад авсан газар нутгийг 25 хувьд хүргэнэ гэсэн. Тусгай хэрэгцээт газарт эрх мэдэлтнүүд газар авдаг жишиг үргэлжилж байна. Аялал жуулчлалын бүс нутгийн газрыг дарга нар авч байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.